|
Саудын Арабын Хаант Улс (Араб хэл: المملكة العربية السعودية, ал-Мамлака ал-‘Арабияяа ас-Са‘удияяа) нь Арабын хойгийн хамгийн том улс юм. Баруун хойд талаараа Йордан, хойд ба зүүн хойд талаараа Ирак, зүүн талаараа Кувейт, Катар, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмирт Улс, зүүн өмнөд талаараа Оман, өмнөд талаараа Йемен орнуудтай хиллэдэг. Зүүн хойд талд нь Персийн булан, баруун талд нь Улаан тэнгис оршдог. Саудын Арабын хүн ам нь ойролцоогоор 27.6 сая бөгөөд газар нутаг нь 2,150,000 квадрат километр орчим.
Саудын Арабт Мекка, Медина гэсэн Исламын шашны хамгийн ариун газрууд оршдог тул заримдаа "Хоёр ариун сүмийн нутаг" хэмээгддэг. Харин Монгол хэл, Англи хэлээр голдуу Саудын Араб гэгддэг. Энэ хаант улсыг анх Абдул-Азиз бин Сауд байгуулжээ. Түүний зүтгэл нь 1902 онд Ал-Саудын удмын нутаг болох Риядыг эзэлснээр эхлэсэн бөгөөд 1932 онд Саудын Арабын Хаант Улс тунхаглагдаж, хүлээн зөвшөөрөгдснөөр дууссан ажээ.
Саудын Араб нь нефтийн экспортоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ нь эдийн засгийг нь хангадаг. Нийт экспортын 90 гаруй хувийг газрын тос эзлэдэг бөгөөд засгийн газрын орлогын бараг 75 хувийг эзлэдэг. Үүний үр дүнд улс нь хүн ардыгаа хангадаг бөгөөд газрын тосны үнэ буурсан үед бага зэрэг хэцүү болдог. Саудын Араб дахь хүний эрхийн байдалд Амнести Интернашональ (Amnesty International), Хүний эрхийн хяналт (Human Rights Watch) зэрэг байгууллагууд удаа дараа санаа тавьсан байдалтай хандаж байсан боловч эдгээрийг засгийн газар няцааж байна.
Гадаад холбоос
Questions for article: саудын арабын зураг
|